Монголд зургийг нь авсан “God's Band” солонгос кино шинэ жилээр дэлгэцнээ гарна
Өмнөд Солонгосын найруулагч Ким Хюн Хюбын “God's Band” кино 12 дугаар сарын 31-нд дэлгэцнээ гарахаар болсныг “Studio Target” компани албан ёсоор зарлалаа. Хойд Солонгосын тухай өгүүлэх энэ киноны зургийг Монгол болон Унгарт өвлийн улиралд авсан юм. Энэ талаар тус киноны гол буюу Хойд Солонгосын цэргийн офицерын дүрийг бүтээсэн жүжигчин Пак Сихү “TheChosunDaily” сонинд ярьжээ. Тэрбээр Монголд нэг сар хагасаас хоёр сар хүртэл хугацаанд байрлаж зураг авалт хийхдээ дандаа монгол зураглаач, найруулагчтай хамтарч ажилласнаа дурссан байна. Мөн зураг авсан газар нь маш хүйтэн байсан бөгөөд "40 хэмийн хүйтэнд зураг авсан нь яг кино шиг явдал байсан" гэжээ. Камераа хөлдөөхгүйн тулд таван минут тутамд зураг авалтаа зогсоож байгаад үргэлжлүүлэх хэмжээний хүйтэн байсан тухай тэрбээр ярьсан байна. Пак Сихү бол кино урлагаас арван жил завсарласны эцэст энэ киногоор жүжигчний замналаа дахин эхлүүлж байгаа жүжигчин билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







